Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

   2016-06-30 09:51        1 010

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын 9 байгууллагатай хамтран "ОРОС – МОНГОЛ – ХЯТАД: 21 ДҮГЭЭР ЗУУН ДАХЬ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний форумыг 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн их танхимд амжилттай зохион байгууллаа. Энэ форумд

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ