Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Танилцуулга


Байгууллагын түүх

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийг арга зүй, мэдээлэл, судалгаагаар хангах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, хууль зүйн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014.04.11-ний өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014.04.17-ны өдрийн хуралдааны 26 дугаар тогтоолоор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дүрмийг баталсан.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015.05.08-ныөдрийн хуралдааны 24 дүгээр тогтоолоор хүрээлэнгийн дүрэмд өөрчлөлт оруулсан бөгөөд зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна.


Хүрээлэнгийн үндсэн чиг үүрэг, зарчим

Хүрээлэн нь хууль, дүрэмд заасны дагуу шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг:

 

1.Шүүхийн судалгаа

• Шүүхийн шүүн таслах болон шүүхийн захиргааны ажлын практикийг судлах;

• Шүүхийн болон гэмт хэргийн статистик мэдээ гаргах;

• Шүүхийн статистикийн нэгдсэн тайлан, мэдээг гаргах, судлах, боловсруулалт хийх.

2.Шүүхийн мэдээлэл, номын сан

• Шүүхийн мэдээллийн сан бүрдүүлж, шүүх болон олон нийтийг мэдээллээр хангах;

• Шүүх судлал, шүүхийн эрх зүйг судлан хөгжүүлж, шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

• Арга зүй, мэдээллийн улирал тутмын "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийг эрхлэн гаргах.

3.Шүүхийн сургалт

• Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны үргэлжилсэн сургалтын эрэлт хэрэгцээг судлах, сургалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

• Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих болон хууль зүйн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах

  

Хүрээлэнгийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим

Хүрээлэн судалгаа, мэдээлэл, сургалтын байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чиг үүргээ хэрэгжүүлнэ.

— - Үндсэн хуулийг дээдлэх;

— - Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх;

— - Бие даасан байдлыг хангах;

— - Мэргэшсэн, тогтвортой байх;

— - Шударга ёсыг сахих;

— - Хариуцлагатай, ёс суртахуунтай байх.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ