Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2021 ОНЫ II ДУГААР УЛИРЛЫН ДУГААР ГАРЛАА

2021-08-11 04:25 143


Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2021 оны II улирлын дугаарыг толилуулж байна.


Энэ удаагийн дугаараар шүүх болон шүүн таслах ажиллагаанд хамаарах эрх зүйн түүхэн эх сурвалжаас судалсан эрдэмтдийн бүтээл, өрсөлдөөний тухай хууль, арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, анз түүний хэмжээг багасгах асуудлаар шүүхийн практикийг харуулсан өгүүлэл, мөн зарим нутаг дэвсгэрт хамаарах бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, авлигын гэмт хэргийн шийдвэрлэлт сэдэвт хамаарах шинжилгээ, судалгааны тайланг тус тус нийтэллээ.

 

Эмхэтгэлийг Энд дарж үзнэ үү.

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ