Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өнгөрсөн долоо хоногийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тойм /2016.04.11-2016.04.15/

   2016-04-18 16:21        182

2016 оны 1-р улирлын дугаар

   2016-04-18 10:08        476

  Мэдээлэл, арга зүйн улирал тутмын "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийн 2016 оны эхний дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарын эрхлэгчийн зурвасаар уншигч Танд "шүүгчийн зан төлөв"-ийн талаар доктор, проф. Н.Лүндэндорж танилцуулна.  Мөн Монгол Улс дахь эрх зүйн онолын сэтгэлгээний хөгжил, шүүгчийн ёс зүйн зөрчил хянан

Өнгөрсөн долоо хоногийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тойм /2016.04.04-2016.04.08/

   2016-04-15 11:19        196

“Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ын 2016 оны хоёрдугаар ээлжийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

   2016-04-15 11:02        264

Шүүгчийн ганцаарчилсан сургалтын хоёрдугаар ээлж 2016 оны 4-р сарын 11-нээс 4-р сарын 15-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Хоёрдугаар ээлжийн сургалтад Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн оролцлоо. Энэ удаагийн сургалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй, хууль зүйн дүгнэлт гаргах, кейсанализ

"Шүүгчийн ёс зүй ба хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийн тэмдэглэл

   2016-04-15 10:15        483

2016.01.29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба "Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хүргэж байна. 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ