Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хамтран ажиллах

ШСМСХ нь судалгааны бусад байгууллагатай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох чиг үүрэгтэй бөгөөд үүний дагуу хууль зүйн сургалт, судалгааны институтууд, их, дээд сургуулиудтай чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна.

Түүнчлэн бодлогын судалгааны ажлын хүрээнд гэрээт болон зөвлөх судлаачид (шүүгч, судлаач, эрдэмтэд)-тай хамтран ажилладаг бөгөөд хэрэв та бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой бол judinstitute@judcouncil.mn хаягаар холбогдоно уу.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ