Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Эх сурвалжийн лавлагаа гаргуулах

Эх сурвалжийн лавлагаа гаргуулах

Цахим мэдээллийн орчинд үйлчлүүлэгч танд нэн шаардлагатай мэдээллийг номын сангийн судлаач таны судалгааны эрэлт хэрэгцээнд тулгуурлан судалгааны цахим эх сурвалж, номын сангийн ном гарын авлагын жагсаалт, холбогдох тайлбарын хамтаар танд цахим хэлбэрээр хүргүүлэх болно.

Эх сурвалжийн лавлагааны хүсэлтийн загварыг энд дарж татаж авна уу. 

Та эх сурвалжийн лавлагааны хүсэлтийг бөглөөд өөрийн овог, нэр, ажиллаж байгаа шүүхийн нэр, холбоо барих утасны дугаарын хамтаар jud_library@judcouncil.mn хаягаар илгээнэ үү.

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ