Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН

2017-04-07 06:11 591

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын (IDLO) хооронд 2016.11.28-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд төслийг хамтран хэрэгжүүлж байна. Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Олон улсын зөвлөхийн бэлтгэсэн "Монгол Улсад шүүхийн шийдвэрийн чанарыг авч үзэх, сайжруулах аргачлал” зөвлөмжийн дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий бие даасан Зөвлөл байгуулан ажиллуулахаар тогтсон болно.

Энэ хүрээнд Зөвлөлийн гишүүдийг нэр хүндтэй эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх мэргэжилтнүүд болон шүүн таслах ажиллагааны арвин туршлагатай хуульчдаас бүрдүүлэхийг зорьсон. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх Зөвлөлийн гишүүнээр ажиллахаар эрүүгийн эрх зүйн чиглэлээр 16, иргэний эрх зүйн чиглэлээр 19, захиргааны эрх зүйн чиглэлээр 16 буюу нийт 51 хуульч, судлаачид хүлсэлт гаргаж, материалаа ирүүлжээ.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс бүх шатны шүүхийн нийт 522 шүүгчээс дээр дурдсан хуульч-судлаачдын талаар санал авах ажиллагааг зохион байгуулсан болно. Үүний дагуу 450 шүүгч санал өгсөн ба эдгээр шүүгчийн олонхийн саналаар Зөвлөлийн гишүүнээр ажиллахаар сонгогдсон 15 хуульч-судлаачийг үүгээр танилцуулж байна.


ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БИЕ ДААСАН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД /авсан саналын дарааллаар/

Эрүүгийн эрх зүйн баг

Ж.Эрдэнэбулган /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор

С.Нямжав

Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Б.Өнөрмаа /Ph.D/

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн сургагч багш, хууль зүйн ухааны доктор

Б.Сарантуяа

Монгол Улсын гавьяат хуульч

Г.Ганзориг

Улсын Ерөнхий Прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Иргэний эрх зүйн баг

А.Доржготов

Шихихутаг Хууль Зүйн сургуулийн багш, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Д.Тунгалаг

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч асан

С.Должин /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор

Д.Янжинхорлоо /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор

Д.Энхзул

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн ахлах багш

Захиргааны эрх зүйн баг

П.Одгэрэл /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор

П.Цэцгээ

Шихихутаг Хууль Зүйн сургуулийн багш, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Ц.Сумъяа

Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн, тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч асан

А.Түвшинтулга

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч

Т.Мөнх-Эрдэнэ

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн багш

 

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Олон улсын зөвлөхийн бэлтгэсэн "Монгол Улсад шүүхийн шийдвэрийн чанарыг авч үзэх, сайжруулах аргачлал” зөвлөмжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий бие даасан Зөвлөл байгуулах талаар эрх зүйн акт гаргах шаардлагагүй тул дээрх гишүүд сонгогдсоноор Зөвлөл байгуулагдсанд тооцогдоно.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ