Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ВЬЕТНАМ УЛСЫН АРДЫН ДЭЭД ШҮҮХ

2017-04-10 05:28 771

ВЬЕТНАМ УЛСЫН АРДЫН ДЭЭД ШҮҮХ

Ардын Шүүхийн байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын Дээд шүүх нь шүүхийн хамгийн дээд шатны байгууллага мөн бөгөөд дараах зохион байгуулалтын бүрэлдэхүүнтэй:

·Ардын Дээд шүүхийн Шүүхийн зөвлөл;

·Цэргийн төв шүүх, Эрүүгийн шүүх, Иргэний шүүх, Эдийн засгийн шүүх, Хөдөлмөрийн шүүх, Захиргааны шүүх болон Ардын Дээд шүүхийн давж заалдах шатны шүүх; шаардлагатай тохиолдолд Үндэсний Ассамблейн Байнгын хороо нь Ардын дээд шүүхийн даргын хүсэлтээр бусад төрөлжсөн шүүх байгуулах шийдвэр гаргаж болно;

·Туслах, дэмжих аппарат.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын Дээд шүүхийн өнөөгийн зохион байгуулалтын бүтэц нь дараах байдалтай байна.

 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ