Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ШҮҮГЧ БОЛОН ШҮҮХИЙН АЖИЛТНЫ МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2017-04-13 10:30 488

Холбооны ерөнхий харьяаллын шүүхүүдийн, холбооны арбитрын шүүхүүдийн, ОХУ-ын Дээд шүүхүүдийн харьяа болох шүүхийн тамгын газрын тогтолцооны төрийн албан хаагч болон шүүгч нарын мэргэжлийн давтан сургалт болон мэргэшил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалтыг шүүхийн тамгын газар нь 1998 оны 1-р сарын 8-ны өдрийн № 7-ФЗ "ОХУ-ын Дээд шүүхийн харьяа болох Шүүхийн газрын тухай” болон 2004 оны 7-р сарын 27-ны өдрийн № 79-ФЗ "ОХУ-ын Төрийн албаны тухай” Холбооны хуулиар тогтоосон эрх мэдлийн дагуу хэрэгжүүлнэ.

Холбооны ерөнхий харьяаллын шүүхүүдийн, холбооны арбитрын шүүхүүдийн, ОХУ-ын Дээд шүүхүүдийн харьяа болох шүүхийн тамгын газрын тогтолцооны төрийн албан хаагч болон шүүгч нарын мэргэшил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалтыг шүүхийн тамгын газар нь доор заасан хэм хэмжээний дагуу хэрэгжүүлнэ:

· ОХУ-ын 1992 оны 6-р сарын 26-ны өдрийн № 3132-I "ОХУ-ын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай" хууль;

· 2012 оны 12-р сарын 29-ний өдрийн № 273-ФЗ "ОХУ-ын Боловсролын тухай" холбооны хууль;

· 2006 оны 12-р сарын 28-ны өдрийн № 1474 "ОХУ-ын төрийн албан хаагчийн мэргэжлийн нэмэлт боловсрол" ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг;

· 2015 оны 2-р сарын 4-ний өдрийн "ОХУ-ын Хууль зүйн Их Сургуульд холбооны шүүхүүдийн шүүгчдийн мэргэжлийн давтан сургалт болон мэргэшил дээшлүүлэх сургалтын журмыг батлах” тухай Улсын дээд шүүхийн Даргын тогтоол.

Холбооны ерөнхий харьяаллын шүүхүүдийн, холбооны арбитрын шүүхүүдийн, ОХУ-ын Дээд шүүхүүдийн харьяа болох шүүхийн тамгын газрын тогтолцооны төрийн албан хаагч болон шүүгч нарын мэргэшил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалт нь их дээд сургуулиудын хамтын ажиллагаан дээр суурилсан байна. Мөн шүүгчдийн ба холбооны төрийн албан хаагчдын бэлтгэл болон мэргэшил дээшлүүлэх сургалтыг мэргэжлийн нэмэлт боловсролын болон төрийн боловсролын стандартын шаардлагын дагуу явуулна.

Их дээд сургуулиудтай харилцаа холбоо тогтоодог нь ОХУ-ын Дээд шүүхийн харьяа болох шүүхийн тамгын газрын Сургалт, боловсролын хэлтэс юм.

ОХУ-ын Дээд шүүхийн харьяа болох шүүхийн тамгын газрын мэргэшил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалт нь дараахь чиглэлээр явагдаж байна:

· Холбооны шүүхүүдийн шүүгчдийн мэргэжлийн нэмэлт боловсрол;

· Шүүхийн байгууллагад алба хашдаг Төрийн албан хаагч мэргэшлийн түвшинг нэмэгдүүлэх;

· Шүүхийн газрын системийн төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг нэмэгдүүлэх;

· Боловсролын байгууллагуудтай харилцан холбоо тогтоох, үйл ажиллагаа явуулах.

 


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ