Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2017-04-14 11:00 1 455

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны ууган дугаарыг толилуулж байна. Энэ жилийн хувьд эмхэтгэлийн дугаар бүр өөрийн өнгө төрхтэй байхаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн дугаараар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэх нь, Захиргааны процессын хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлан хэрэглэхэд анхаарах асуудал, Урьдчилан хэлэлцүүлэхийн учир, Захиргааны акт ба хэм хэмжээний актын онцлог ялгаа, Захиргааны ерөнхий хуульд туссан зохицуулалтын зарим онцлог, Алдаатай захиргааны актын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд зэрэг өгүүллэгээр захиргааны эрх зүйн хүрээний тодорхой асуудлын шийдлийг эрэлхийллээ. Мөн түүнчлэн Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндээс илүү чухал зугаа, уламжлал байх ёсгүй, Шүүхийн практик дахь хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээний асуудлаас, Хууль бус аргаар олж авсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрт ашиглах асуудал, Төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан гэм хорыг төр хариуцах нь, Захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах боломж: судалгааны санал зэрэг зэрэг сонирхолтой өгүүлэл, нийтлэлээс гадна судлаач-шүүгчдийн шүүхийн практик, эрх зүйн онол, салбар эрх зүйн талаарх сонирхолтой материал хэвлэгдлээ.

 

Бүх шатны шүүхийн шүүгчдэд эмхэтгэлийн дугаарыг тамгын газраар дамжуулан тараах бөгөөд тамгын газрууд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (Д.Аюуш, 263314)-гээс эмхэтгэлээ ирж авна уу.

Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татаж авах боломжтой.

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ