Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УКРАИН УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

2017-04-27 06:00 483

Украин улсын үндсэн хууль

55 дугаар зүйл

Хүний эрх, иргэдийн эрх, эрх чөлөө шүүхээр хамгаалагдсан байна.

Хүн бүр орон нутгийн өөрөө удирдах байгууллагын, төрийн эрх мэдлийн байгууллагын албан тушаалтан болон албан хаагч нарын үйлдэл, эс үйлдэхүй ба шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

Хүн бүр өөрийн эрхийг хамгаалахын тулд Украины Верховная Радагийн Хүний эрхийн төлөөлөгч болох эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.

Бүх дотоодын хууль эрх зүйн аргыг дуусгасны дараа хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд Украины гишүүн эсвэл оролцогч холбогдох олон улсын шүүхийн байгууллагад болон олон улсын байгууллагын холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.

Хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөг хуулиар хориглоогүй ямар ч арга хэлбэрээр зөрчлөөс болон хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй.

62 дугаар зүйл

Хүн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруугүйд тооцсон бол түүний гэм буруутай нь хуулийн журмаар батлагдсан эсвэл гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоох хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно.

Гэмт хэрэг үйлдсэн хэн ч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэгтэй.

Хууль бусаар олж авсан нотлох баримт болон таамаглал дээр үндэслэж ял оноож болохгүй. Гэм буруугүйн талаарх эргэлзээг хүн өөрт ашигтайгаар тайлбарлана.

Шүүхийн шийдвэр шударга бус гэж үзэн хүчингүй болгосон тохиолдолд төр үндэслэлгүй ял шийтгэлийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг барагдуулна.

124 дүгээр зүйл.

Украинд шударга ёсыг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүхийн шүүн таслах бусад байгууллага эсхүл албан тушаалтанд оногдуулахыг хориглоно.

Шүүхийн харьяалал нийт нутаг дэвсгэрийн бүхий л хууль эрх зүйн харилцаанд үйлчилнэ.

Шүүн таслах ажиллагааг Үндсэн хуулийн шүүх болон бусад ердийн шүүхүүд хэрэгжүүлнэ.

Ард түмнээс зөвлөх болон иргэдийн төлөөлөгчөөр дамжуулан шүүн таслах үйл ажиллагаанд шууд оролцоно.

Шүүхийн шийдвэрийг Украин Улсын нэрийн өмнөөс гаргах бөгөөд Украины нийт нутаг дэвсгэрт үйлчилнэ.

126 дугаар зүйл.

Шүүгчдийн хараат бус, халдашгүй байдал нь Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан байна.

Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Шүүхээс гэм буруутай гэсэн шийдвэр гартал Украины Дээд Радагийн (Парламент) зөвшөөрөлгүйгээр шүүгчийг саатуулах болон баривчлахыг хориглоно.

Анх удаа томилогдсон шүүгч болон Украины Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид, хязгааргүй хугацаагаар шүүгчийн албан тушаалд томилогдоно.

Дараах тохиолдолд шүүгчийг томилсон байгууллага шүүгчийг албан тушаалаас нь огцруулна. Үүнд:

1) сонгогдсон буюу томилогдсон хугацаа дуусгавар болсон;

2) 65 нас хүрсэн бол;

3) эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадваргүй болсон байх;

4) шүүгчийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд;

5) шүүгчийн тангараг зөрчсөн;

6) гэм буруутай гэсэн шийдвэр гарсан;

7) харьяатаас гарах болсон;

8) шүүгч сураггүй алга болсон, эсхүл түүнийг нас барсан тохиолдолд;

9) албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Шүүгчийн эрх мэдэл нь түүний нас барсан тохиолдолд дуусгавар болно.

Төрөөс шүүгч болон шүүгчийн гэр бүлийн хувийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

127 дугаар зүйл.

Мэргэжлийн шүүгчээс шударга ёсыг хэрэгжүүлэх бөгөөд хуульд заасан тохиолдолд иргэний үнэлэгч, төлөөлөгчдөөс хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн шүүгч улс төрийн нам болон үйлдвэрчний эвлэлд харьяалагдах, улс төрийн үйл ажиллагаа эрхлэх, төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, багшлах болон судалгааны ажлаас бусад төлбөртэй ажил эрхлэхийг хориглоно.

Хууль зүйн дээд боловсролтой, 3 доошгүй жил хуулийн салбарт ажилласан, 10 доошгүй жилийн турш Украин улсад оршин сууж байгаа улсын хэл мэддэг Украин улсын 25 нас хүрсэн иргэнийг шүүгчийн албан тушаалд Шүүгчийн Мэргэшлийн Хорооноос санал болгож болно.

Дагнасан шүүхийн харьяаллын асуудлаар мэргэжлийн сургалтад суусан хүмүүс эдгээр шүүхийн шүүгчид байж болно. Эдгээр шүүгчид зөвхөн шүүгчдийн зөвлөлийн гишүүний дагуу шударга байдлыг тогтооно.

Зарим шүүгчдийн ангиллын туршлага, нас, хуулиар тогтоосон мэргэжлийн түвшинтэй хамааралтай нэмэлт шаардлага.

Шүүгчдийн мэргэжлийн ашиг сонирхлын хэрэгжүүлэлт хуулиар тогтоосон журмаар хэрэгжүүлнэ.

129 дүгээр зүйл.

Дээд шүүхийн шүүгч болон бусад шүүгчид хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.

Шүүн таслах ажиллагааг шүүгч дангаар болон бүрэлдэхүүнээр, иргэдийн төлөөлөгчид явуулна.

Шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмууд:

1) хууль ёсны байх;

2) шүүн таслах ажиллагааны оролцогчид хуулийн дагуу шүүхийн өмнө тэгш эрхтэй байх;

3) гэм буруутай нь нотлогдсон байна;

4) талуудын мэтгэлцээний журмын дагуу шүүхэд нотлох баримтаа танилцуулж, нотлох хөдөлшгүй баримттай болохыг нотлох;

5) Төрийн нэрийн өмнөөс улсын яллагч оролцож яллах;

6) Яллагдагчид өөрийгөө хамгаалах эрхээр хангах;

7) Шүүхийг нээлттэй явуулах болон техник хэрэгслээр баримтжуулах;

8) Хуульд өөрөөр заагаагүй бол давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах эрхтэй байх;

9) шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөх.

Хуулиар онцгой харьяаллын шүүхийн шүүн таслах ажиллагааны бусад зарчмыг тодорхойлж болно.

Шүүх болон шүүгчийг үл хүндэтгэсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

130 дугаар зүйл.

Шүүгчийн үйл ажиллагаа, шүүхийн үйл ажиллагааны зохих нөхцөл болон санхүүжилтийг улс хангана. Шүүхийн засварын зардал Украин улсын төсөвт тусад нь хуваарилсан байна.

Шүүгчдийн хувийн зохион байгуулалт нь шүүхийн дотоод хэргийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлнэ.



ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ