Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ВЬЕТНАМ УЛСЫН АРДЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХИЙН ЗӨВЛӨЛ

2017-05-03 09:09 331

АРДЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХИЙН ЗӨВЛӨЛ

a) Ардын дээд шүүхийн Шүүхийн зөвлөл нь Фактын хяналт болон хуулийн хяналт хэрэгжүүлдэг, тогтвортой хуулийн хэрэглээнд шүүхүүдийг удирдан чиглүүлэх ёстой шүүхийн хамгийн дээд шатны байгууллага мөн.

б) Ардын дээд шүүхийн Шүүхийн зөвлөл нь Ардын дээд шүүхийн даргын санал болгосноор Үндэсний Ассамблейн Байнгын хорооны томилсон Ерөнхий шүүгч, Ардын дээд шүүхийн орлогч дарга нар, Ардын дээд шүүхийн зарим шүүгч нараас бүрднэ.

в) Ардын дээд шүүхийн Шүүхийн зөвлөл нь 17 хүртлэх шүүгч нарын бүрэлдэхүүнтэй байна. 130/2002/ NQ-UBTVQH дугаар тогтоолын дагуу Ардын дээд шүүхийн Шүүхийн Зөвлөлийн шүүгчдийн тоо 14 байна.

г) Ардын дээд шүүхийн Шүүхийн зөвлөл нь дараах үүрэг, эрх мэдэлтэй:

  • ·  Шүүхийн тогтоол эсвэл шийдвэр нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болсон хэрнээ байцаан шийтгэх хууль тогтоомжийн дагуу эсэргүүцэгдсэн тохиолдолд дээр хуулийн хяналт эсвэл фактын хяналт хийх;
  • ·  Тогтвортой хуулийн хэрэглээнд бүх шүүхүүдийг удирдамжаар хангах;
  • ·  Шүүхийн туршлагыг дүгнэх болон үнэлэх;
  • ·  Үндэсний Ассамблей, Үндэсний Ассамблейн Байнгын хороо, Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан шүүхийн үйл ажиллагааны талаарх Ардын дээд шүүхийн даргын хийсэн тайланг батлах;
  • ·  Үндэсний Ассамблейд өргөн барих хуулийн төсөл бэлтгэх мөн Үндэсний Ассамблейн Байнгын хороонд өргөн барих дүрэм журмын төслийг бэлтгэх.

 

гг) Ардын дээд шүүхийн Шүүхийн зөвлөлийн хуралд наад зах нь гишүүдийн гуравны хоёр нь оролцсон байна. Шүүхийн зөвлөлийн шийдвэр нь Шүүхийн зөвлөлийн гишүүдийн өгж байгаа олонхийн саналаар баталсан байх ёстой.


 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ