Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ТУСГАЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2017-06-20 04:08 1 290

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны 2 дугаар улирлын дугаарыг эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлтөд зориулан тусгайлан бэлтгэснийг Та бүхэнд толилуулж байна.

Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлэхэд богино хугацаа үлдэж байна. Шинэ зүйл бүхнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл ямагт учирдаг. Хуулийг хэрэглэхэд бэрхшээл учирч болзошгүй зарим зүйлийг нэг мөр ойлгоход тус нэмэр болох зорилгоор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид болон дээрх хуулийн төслийг боловсруулахад оролцсон зарим хуульчдын оролцоотойгоор энэхүү "Тусгай дугаар”-ыг бэлтгэн хүргүүлж байна. Шүүн тунгааж, эргэцүүлэн бодоход тус нэмэр болоосой.

Мөн сэтгүүлийн тогтмол булан- Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ болон Шүүгчийн индэр, Шүүгч таны мэдлэгийн санд зэрэг уламжлалт мэдээ, мэдээллээ орхиогүй болно.

 

Бүх шатны шүүхийн шүүгчдэд эмхэтгэлийн дугаарыг тамгын газраар дамжуулан тараах бөгөөд тамгын газрууд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (Д.Аюуш, 263314)-гээс эмхэтгэлээ ирж авна уу.

Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татаж авах боломжтой.



ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ