Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны гутгаар дугаарыг толилуулж байна.
Энэ удаагийн дугаарт Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэрэглээ, Эрүүгийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, Шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдол үүсэхэд шүүхийн захиргааны ажилтны сахилга, хариуцлага нөлөөлөх нь, Эдийн засгийн гэмт хэргийн нэг төрөл нь татварын гэмт хэрэг болох нь, Захиргааны хэргийн шүүхээс засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хянах нь Үндсэн хууль зөрчөөгүй, Эрх зүйн эх сурвалж, түүнийг шүүх эрэмбэлэн хэрэглэх нь, Барилга байшин эзэмшигчийн гэм хорын хариуцлага зэрэг сонирхолтой өгүүлэл болон сэтгүүлийн тогтмол булан- Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ болон Шүүгчийн индэр, Шүүгч таны мэдлэгийн санд зэрэг уламжлалт мэдээ, мэдээлэл багтсан болно.
Бүх шатны шүүхийн шүүгчдэд эмхэтгэлийн дугаарыг тамгын газраар дамжуулан тараах бөгөөд тамгын газрууд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (Д.Аюуш, 263314)-гээс эмхэтгэлээ ирж авна уу. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татаж авах боломжтой.