Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ЭМХЭТГЭЛ (2016 он)

2017-10-31 04:23 1 466
СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ЭМХЭТГЭЛ (2016 он)

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар бодлогын судалгаа, шүүхийн практикийн судалгаа, лавлагаа, зөвлөмж зэргийг боловсруулдаг бөгөөд хийсэн судалгааны бүтээгдэхүүнээ эмхэтгэн жил бүр эмхэтгэл болгон хэвлүүлж шүүгч, судлаач, олон нийтийн хүртээл болгодог уламжлалтай.
Энэ хүрээнд тус хүрээлэн 2016 онд шүүх судлал, шүүхийн эрх зүйн хүрээнд хийж гүйцэтгэсэн 8 судалгаа, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл бүхий 6 лавлагаа, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах талаарх аргачлал бүхий зөвлөмж зэрэг судалгааны бүтээгдэхүүнийг эмхэтгэн эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаач, хуульчид Та бүхэнд толилуулж байна.

Судалгааны тайлангийн эмхэтгэлийн цахим хувилбарыг дараах холбоосоор үнэ төлбөргүй татаж танилцана уу!

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ