Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2017-11-02 05:25 246
"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА “ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
 
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээлэл арга зүйн улирал тутмын "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийг 4 дэхь жилдээ эрхлэн гаргаж байна. Тус эмхэтгэлийн нийтлэлийн бодлого нь сайн туршлага, эрх зүйн онол-судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг уялдуулж, эрх зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, шүүхийн шийдвэрийг судлан шинжилж, аргачилсан зөвлөмж гаргах, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой бөгөөд шүүх судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийн 2017 оны 4 дүгээр улиралд хэвлэгдэх шинэ дугаарт бүтээлээ нийтлүүлэхээр хандах, эрдэм шинжилгээний өгүүллээ ирүүлэхийг урьж байна.
 
"Шүүх эрх мэдэл” сэтгүүл нь дараахь шалгуурыг хангасан материалыг хүлээн авна. Үүнд:
• Шүүхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
• Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
• Шинэлэг, сонирхолтой байх;
• Ишлэл, зүүлт, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
• Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
• А4 хэмжээтэй, 6 хуудсаас ихгүй байх;
• Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх ёстой.
 
Бүтээлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авна.
 Редакцийн зөвлөл
 
 
Е-mail: naranbat@judcouncil.mn
Tel: 51 261245

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ