Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2017 ОНЫ ОТГОН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2018-01-16 05:50 2 044

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны отгон дугаарыг толилуулж байна."ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2017 ОНЫ ОТГОН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Энэ удаагийн дугаарт Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, Гэм хорыг арилгах үүргийн тусгай төрөл:Эрх зүйн чадамжгүй болон зарим чадамжтай этгээдийн гэм хорын хариуцлага, Аж ахуй нэгж байгууллагад тогтоогдон үйлчлэх хэм хэмжээ (дотоод хэм хэмжээ) түүнийг хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэж буй практик, Шүүгчид нөлөөлөх хэлбэр, нөлөөллийн мэдүүлэг, Харьцуулсан гэр бүлийн эрх зүйн асуудал зэрэг сонирхолтой өгүүлэл болон сэтгүүлийн тогтмол булан- Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ болон Шүүгчийн индэр, Шүүгч таны мэдлэгийн санд зэрэг уламжлалт мэдээ, мэдээлэл багтсан болно.

Бүх шатны шүүхийн шүүгчдэд эмхэтгэлийн дугаарыг тамгын газраар дамжуулан тараах бөгөөд тамгын газрууд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (Д.Аюуш, 263314)-гээс эмхэтгэлээ ирж авна уу. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татаж авах боломжтой. 

 

 



ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ