Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Иргэний эрх зүйн сонгон судлах сургалтын хөтөлбөр боловсруулах болон сургалтад багшлах багшийг сонгон шалгаруулна

2018-01-18 08:43 265

Иргэний эрх зүйн сонгон судлах сургалтын хөтөлбөр боловсруулах болон сургалтад багшлах багшийг сонгон шалгаруулна


Улаанбаатар хот 2018.01.17

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг уламжлалт хэлбэрээс гадна сонгон судлах шинэ хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд иргэний эрх зүйн тодорхой сэдвүүдээр сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтыг удирдан явуулах сургагч багш, шүүгчдийг шалгаруулах тул эрхэм шүүгч, багш нарыг оролцохыг урьж байна.

Иргэний эрх зүйн сонгон судлах сургалтын хөтөлбөр нь дараах бие даасан сэдвүүдийн дагуу байна. Үүнд:

Сэдвийн нэр

Сэдвийн тоо

Сэдвийн багтаамж (Академик цаг)

Танхимын цаг

(Лекц)

Бие даалтын цаг (хэлэлцүүлэг-сименар)

Нийт

1

Гэр бүлийн маргаан ба шүүхийн практик, тулгамдсан асуудал

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

2

Өв залгамжлалын эрх зүй ба өв залгамжлалын маргаан

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

3

Гэм хор учруулснаас үүсэх үүрэг ба шүүхийн практик, тулгамдсан асуудал

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

4

Худалдах, худалдан авах гэрээ ба шүүхийн практик, тулгамдсан асуудал

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

5

Зээлийн гэрээ ба шүүхийн практик, тулгамдсан асуудал

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

6

Эдийн ба эдийн бус баялгын эрх: Өмчлөх эрх, Барьцааны эрх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, шүүхийн практик

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

7

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчил: Хэргийн оролцогчид эрх үүргийг тайлбарлах, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны товлон зарлах болон хойшлуулах үндэслэл, нотлох баримт.

4 хүртэл

8 цаг

8 цаг

8 цаг

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА

Хөтөлбөрийн агуулгад тавих үндсэн шаардлага

§ Хөтөлбөрт тусгасан сэдвийн агуулга тус бүрийн задалж, дэлгэрүүлсэн байна.

§ Хөтөлбөрийн дэд сэдэв болон агуулгад холбогдох эх сурвалжийг суралцагч ашиглан суралцах, сургагч багш сургалт явуулах бололцоог бүрэн хангасан байна.

§ Жишээ, кэйс, шүүхийн шийдвэрт тулгуурласан хяналтын асуулттай байна.

§ Мэдлэг олгохын зэрэгцээ хууль тайлбарлан хэрэглэх арга зүйд хөтөлсөн, чиглүүлсэн байна.

§ Зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.

Хөтөлбөрийн хэмжээ:

§ Нийт 10-с доошгүй нүүр байна.

Хөтөлбөрийн формат:

§ Үсгийн хэмжээ 12, фонтны хэлбэр "Аrial”, мөр хоорондын зай "1.15”, үг, үсгийн болон найруулгын алдаагүй, холбогдох ишлэл зүүлтийг багтаасан байна.

§ Мөр хоорондын зай бүх хуудсуудын хувьд нэгэн жигд байх, хөтөлбөрийн нэр, дэд сэдвүүдийн гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар хийгдсэн байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ, СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ СУРГАГЧ БАГШИД ТАВИХ ШААРДЛАГА:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй шүүгч, судлаач нь тухайн сонгосон иргэний эрх зүйн сэдвээр дагнан мэргэшсэн болон мэргэших сонирхолтой дараах шаардлагыг хангасан байна.

§ Хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;

§ Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;

§ Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвар, хүсэлтэй байх.

Бүрдүүлэх материал:

§ Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

§ Сургалтын хөтөлбөрийн агуулга (сэдвийн задаргаа, товч агуулга, эх сурвалж);

§ Судалгаа, шинжилгээний туршлагыг харуулах товч тодорхойлолт;

Хөтөлбөрийг ирүүлэх хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 15

Төсөвт өртөг: Зохих шаардлага хангасан сургалтын хөтөлбөрт урамшуулал олгоно.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн шүүгч багш болон баг өргөдөл болон бусад материалыг битүүмжлэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү. Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг-с /цахим хаяг: bayartsetseg@judcouncil.mn, утас: 51-267697, 99038566/ лавлана уу. Сургалтын хөтөлбөрийн жишээ загварыг энд дарж татаж авна уу.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ