Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2018 ОНЫ ДЭД ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2018-08-31 06:05 243

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2018 ОНЫ ДЭД ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2018 ОНЫ ДЭД ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

 

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2018 оны дэд дугаарыг толилуулж байна.

Энэ удаагийн дугаарт Олон улсын эрх зүйн зарим эх сурвалжуудын талаар (Олон улсын заншлын эрх зүй, эрх зүйн нийтлэг зарчмууд), Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь, ИХШХШТХ-ийн зарим зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөг эрх зүйн социологийн үүднээс авч үзэх нь, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэвтрүүлэх нь зэрэг сонирхолтой өгүүлэл болон сэтгүүлийн тогтмол булан-Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ болон Шүүгчийн индэр, Шүүгч таны мэдлэгийн санд зэрэг уламжлалт мэдээ, мэдээлэл багтсан болно.

 

Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татаж авах боломжтой.


 

 

 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ