Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018-10-16 05:48 223
Анхан шатны шүүх 2018 оны эхний хагас жилд эрүүгийн 9199, иргэний 35257, захиргааны 1099 хэрэг нийт 45555 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 10442 зөрчилд шийтгэл оногдуулж, 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч, 1443 хүний цагдан хорих хугацаа сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6744 хэргээр буюу 17.4 хувиар өссөн бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг 3479 хэргээр буюу 60.8 хувь, иргэний хэрэг 3498 хэргээр буюу 11.0 хувиар тус тус өсч, захиргааны хэрэг 233 хэргээр буюу 17.5 хувиар буурсан байна.  МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ