Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2019-05-13 14:14 171
“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА "ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа "Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлийн 2019 оны эхний дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарт "Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн хураангуй”, Япон Улсын Фүкүока их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Минова Ясүхиро багшийн "Монгол Улсын Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн тухай зохицуулалт болон түүний тулгамдсан асуудал” сэдэвт өгүүлэл, "Орон сууцны талбайн маргаан бүхий иргэний хэрэг ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ”-ний талаар шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ зэрэг онцлох өгүүлэл, нийтлэлүүд багтсан. Мөн Шүүгч таны мэдлэгийн сан буланд хувийн эрх зүйн чиглэлийн шинэлэг өгүүллүүд нийтлэгдсэн болно. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татан авах боломжтой.

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ