Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНФУ-ЫН ТУЛУЗИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ ДАГАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-17 05:38 65

БНФУ-ЫН ТУЛУЗИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ ДАГАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Бүгд Найрамдах Франц Улсын Тулузийн Их сургуулийн Хуулийн сургуулийн зочин төлөөлөгч Чарльз Даганийн хүсэлтээрШүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөрхүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар товч танилцуулж,мэдээлэл өгсөн. Үүний дараа цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөдЧарльз Даганийн зүгээсБНФУ-ын иргэн, худалдааны эрх зүйн сайн туршлагыг Монгол Улсад сурталчлан таниулах хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул уг хуралд шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг оролцуулж, цаашид энэ чиглэлээр чадавхжуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс шүүгчдийг чадавхжуулах, гадаад улсын сайн туршлагыг сурталчлах хүрээнд цаашид тогтмол мэдээлэл солилцож, харилцан туршлага судалж, тулгамдсан асуудлыг тодорхойлох онол практикийн бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой талаар саналаа илэрхийлж, хамтран ажиллахаар болов.

Ташрамд дурдахад, Бүгд Найрамдах Франц Улсын Тулузийн Их Сургууль нь анх 1229 онд байгуулагдсан бөгөөд Хуулийн болон улс төрийн шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль, Мэдээллийн технологийн сургууль зэрэг зургаан салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулдаг шилдэг сургуулиудын нэг юм.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ