Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2020 ОНЫ IV УЛИРЛЫН ДУГААР ГАРЛАА

2020-12-31 09:04 141

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2020 оны 4 дүгээр улирлын дугаарыг толилуулж байна.

Энэ удаагийн дугаараар Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдээс өгсөн саналыг нийтэллээ. Шүүх судлал булангаараа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хэргийн хөдөлгөөний удирдлага булангаараа "Мөнгө угаах” гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн статистик мэдээллийг боловсруулан олон нийтэд хүргэж, улмаар судалгааны эргэлтэд ашиглах бололцоог тус тус бүрдүүллээ. Мөн "Шүүгчийн танин мэдэх үйл явц, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс”-ийг хуульч, судлаачийн зүгээс хэрхэн тодорхойлж буй нийтлэл, "Эрүүгийн хуулийн хэрэглээ, хуульчдын цаашид анхаарах асуудал” өгүүллээр хууль хэрэглээ, шүүхийн шийтгэх тогтоол бичих, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх зэрэгт хуульчдын анхаарвал зохих асуудлыг практик жишээнд тулгуурлан хөндсөн өгүүллийг тус тус багтаалаа.

2020 оны отгон дугаар болох энэ удаагийн дугаарыг эрүүгийн эрх зүйн хүрээнд эмхэтгэн гаргаснаар 2020 оны нийт дугаарыг цаг тухайд нь уншигчдын мэлмийд хүргэлээ.


Эмхэтгэлийг Энд дарж үзнэ үү. 


 

 

 

 

Шүүхийн судалгаа,мэдээлэл, сургалтын хүрээлэн

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ