Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совдын нэрэмжит шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

2021-03-04 04:10 48
Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэс, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд нийт 7 өгүүлэл ирүүлснээс зохион байгуулагчдын зүгээс тус бүр доктор эрдэмтдийн багаар шалгаруулалтыг явуулж,  нэгдсэн дүнгээр Ч.Болормаагийн "Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бус эрүүгийн хариуцлагыг боловсронгуй болгох нь” сэдэвт өгүүлэл 2020 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарлаа.

Шагналыг ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дарга доктор, дэд профессор Б.Айбек, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал, УЕП-ийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, доктор Б.Өнөрмаа нар гардууллаа. 

Энэхүү өгүүллийн уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг дэмжих зорилготой ба жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна. 
 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ