Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Судалгааны тайлангийн эмхтгэл /2015/ хэвлэгдлээ

2016-01-29 14:07 2 477

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 2015 онд шүүх судлал, салбар эрх зүй, процессын эрх зүйн чиглэлийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох, шүүхийн практикийг судлах зорилгоор хийж гүйцэтгэсэн судалгааны тайлангуудыг эмхэтгэн "Судалгааны тайлангийн эмхэтгэл (2015 он)” болгон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаачдын хүртээл болгож, Монгол Улсын бүх шатны шүүх, судалгааны байгууллага, хууль зүйн их дээд сургууль, судлаачдад хүргүүллээ.

Тус эмхэтгэлд "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо”, "Шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Шүүгчийн сэлгэн ажиллуулах эрх зүйн орчин” гэх зэрэг судалгаа, "Шүүгчийн насны доод хязгаар”, "Уучлал, өршөөл үзүүлэх асуудал” зэрэг лавлагаа, "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй” зэрэг зөвлөмж бодлогын судалгаа 4, судалгаа 2, лавлагаа 4, аргачлал 2 тус тус орсон юм.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ