Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2016 ОНД ГҮЙЦЭТГЭХ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

2016-03-16 09:11 674
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагааны нэг чиглэл нь шүүх эрх мэдлийн хүрээнд эрх зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлж, бодлогын судалгаа гүйцэтгэж, шийдвэрлэх арга замын тухай зөвлөмж боловсруулах явдал юм. Өнгөрөгч 2015 онд бид "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо, "Шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Шүүгчийн сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт, "Шүүхэд иргэдийн төлөөлөгчийн тогтолцоог оновчтой бүрдүүлэх” нь зэрэг бодлогын судалгааг хийж гүйцэтгэн эмхтгэл болгон хэвлүүлсэн билээ.

ШСМСХ-гээс 2016 онд хийж гүйцэтгэх бодлогын судалгаанд,

1."Шүүхийн тогтолцоо”,

2."Нээлттэй, ил тод шүүхийн тогтолцоог оновчтой бүрдүүлэх нь”,

3."Шүүгчийн ажлын ачаалал”,

4."Шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй, боловсронгуй болгох санал”,

5."Шүүхийн аюулгүй байдлыг /Тахар/ хангах бүтэц, цаашид түүнийг бэхжүүлэх арга зам” гэсэн сэдвүүдээр бодлогын судалгаа хийж гүйцэтгэнэ.

Бодлогын судалгаануудад гэрээт судлаачаар хамтран ажиллах хүсэлтэй эрдэмтэн, судлаачид бидэнтэй холбогдоно уу.

 


 
 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ