Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УДШ-ийн Практик судалгааны хэлтэстэй хамтран ажиллах боллоо

2016-03-30 09:06 515
УДШ-ийн Практик судалгааны хэлтэстэй хамтран ажиллах боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын дээд шүүхийн Практик судалгааны хэлтэс хоорондын хамтын ажиллагааны талаар өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Шүүхийн практик судлалаар хамтран ажиллах тухай энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв, УДШ-ийн Практик судалгааны хэлтсийн дарга Ч.Нямсүрэн болон тус хэлтсийн судлаачид оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан уулзалтын эхэнд Монголын нийт хуульчдад зориулсан судалгааг Шүүхийн практик судлалаар хоёр байгууллагын судлаачид хамтран хийж байвал шүүхийн шинэтгэл, шүүх судлалд ач холбогдолтой гэдгийг онцлоод энэ ч үүднээс уулзалт зохион байгуулж байгааг дуулгасан юм. Мөн шүүхийн судалгааны нэр томьёог тогтож нэг мөр болгох, судалгааны арга зүйг боловсруулах тал дээр хамтарч ажиллах ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Шүүх эрх мэдлийн хүрээнд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг кэйс анализ, практик судалгаагүйгээр шүүх хөгжихгүй. Тиймээс ч судлаачдын зүгээс үүнийг шүүгч нарт маш зөвөөр ойлгуулах шаардлагатай байна гэсэн юм. Кэйс анализыг одоохондоо шүүгч нар дэмжихгүй байж магадгүй, гэхдээ ач холбогдолтой гэдгийг нь мэдрээд ирэхээрээ аяндаа дэмжээд Улсын дээд шүүхийн шүүгчид манлайлаад явах байх гэдэгт итгэлтэй байна хэмээн тэрээр хэлж байлаа. Тиймээс ч эрх зүйн тодорхой төрлөөр хоёр байгууллага хамтарч томоохон судалгаа хийдэг байх, ажлаа уялдуулж нэг төрлийн судалгааг давхардуулан хийж байгаа хийдлийг арилгахад ч хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа. Мөн уулзалтын үеэр статистикийн тоон мэдээг солилцдог байх, статистикийн тоон мэдээг нэг санд оруулах шаардлагатай талаар санал нэгдсэн юм.

УДШ-ийн Практик судалгааны хэлтэстэй хамтран ажиллах боллоо 

 

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв шүүхийн захиргааны дэргэдэх судалгааны хоёр байгууллагууд хамтарч ажиллах санал бараг хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Шүүхийн практик судалгааг сайжруулах, ажлаа уялдуулах тал дээр хамтарч ажиллахыг бүрэн дэмжиж байна. Хоёр судалгааны байгууллагын хувьд аль алинаасаа суралцах юм байна. Эхний ээлжинд хоёр судалгааны байгууллагын удирдлагын түвшинд ярилцаад сургалт, судалгаа, хамтын ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтарч ажиллая гэв. Энэ удаагийн уулзалт шүүхийн судалгааны чиглэлээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрснээр амжилттай болж өндөрлөв.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ