Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

2016-06-30 09:51 895

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс МУИС-ийн Хууль зүйн сургууль, "Цэцээ Гүн” менежментийн дээд сургууль, Оросын талын Буриадын улсын их сургууль, Буриадын Шинжлэх ухаан, боловсролын яам, Олон улсын эрдэм шинжилгээний "Eurasia: Statum et Legem” сэтгүүл, Евроазийн хууль зүйн сэтгүүл, Хятадын талын Бээжингийн багшийн их сургууль, БНХАУ-ын Улс төр-Хууль зүйн их сургууль, Макаогийн их сургууль зэрэг 9 байгууллагатай хамтран "ОРОС – МОНГОЛ – ХЯТАД: 21 ДҮГЭЭР ЗУУН ДАХЬ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний форумыг 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн их танхимд амжилттай зохион байгууллаа. Энэ форумд ОХУ-ын 26, БНХАУ-ын 18, Монголын 18 эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, оролцсон юм.

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

Форумын нээлтэд МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган, ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөр, "Эдийн засгийн дээд сургууль” Үндэсний их сургуулийн хууль зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Салыгин Евгений Николаевич, Макаогийн их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Вэй Чусюн, Бээжингийн багшийн их сургуулийн Евразийн төвийн захирал, доктор, профессор Ли Син болон ШСМСХ-ийн захирал Ц.Мандах нар үг хэллээ. Хүрээлэнгийн захирал Ц.Мандах хуралд оролцогчдод хандан тус Олон улсын форум нь Монгол-Орос-Хятад зэрэг 3 улсын хууль, шүүхийн хамтын ажиллагаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, боловсролын байгууллагын хамтын ажиллагаа зэрэг олон салбар дахь өргөн хүрээний хамтын ажиллагаа, чиг хандлагыг хэлэлцэх чухал хурал болж байгааг онцлон тэмдэглээд ШСМСХ-ийн хувьд байгуулагдаад удаагүй боловч бие даан гадаад харилцааг өргөтгөх, эхний ээлжинд хоёр хөрш зэргэлдээ орны судалгаа, шинжилгээ, сургалтын байгууллагатай хамтын ажиллагааг тогтоохыг чухалчилж ОХУ, БНХАУ-ын хэд хэдэн их сургууль, судалгааны институттай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлснийг дурдав. Цаашилбал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах нь гурван улсын найрсаг хамтын ажиллагаанд онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэв.

 

 Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

 

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

Ийнхүү нээлтийн ажиллагааны дараагаар энэхүү Олон Улсын форум нь "Ази-Номхон далайн бүсийн улсуудын төр ба хуулийн тогтолцоо” Олон Улсын эрдэм шинжилгээний онол-практикийн VI хурал, "Боловсролын байгууллага дахь засаглал” Олон Улсын эрдэм шинжилгээний онол-практикийн хурал болон "Дорно дахины гадаад харилцаа: Өрнөд болон Дорнодын хоорондох торгоны зам ба эдийн засаг, соёлын харилцаа” Олон Улсын эрдэм шинжилгээний онол-практикийн VIII хурал зэрэг 3 салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Эдгээр салбар хуралдануудад Санкт-Петербургийн улсын их сургуулийн төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, доктор, профессор Гриценко Елена Владимировна "Шүүхээр хамгаалуулах эрхийн олон улсын болон үндэсний стандартууд”, Москвагийн хууль зүйн их сургуулийн Үндсэн хууль, хотын эрх зүйн хууль зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Комарова Валентина Викторовна "Эрчим хүчний салбарын Үндсэн хуулийн үндэс”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа "Билиг” дээд сургуулийн сургалтын албаны дарга Б.Өлзийсайхан "Шүүгчийн хараат бус байдлын хүрээ хязгаар” зэрэг шүүх судлалын сэдэвтэй илтгэлүүд тавьсан бол ШСМСХ-ийн ахлах референт, доктор Э.Өлзийлхам "Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн байдал болон Монгол-ОХУ-БНХАУ-ын хохирогчийг хамгаалах асуудлаарх гурван талт хамтын ажиллагаа”, тус хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатар "Монгол-ОХУ-БНХАУ-ын кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны бодлого, эрх зүйн зохицуулалт” зэрэг хууль, шүүхийн салбар дахь сүүлийн үеийн тулгамдсан асуудал болон энэ хүрээн дэх 3 улсын хамтын ажиллагаа сэдвээр илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эрдэмтдийн гурван талт олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгууллаа

Хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдийг олон улсын "Eurasia: Statum et Legem” (Евразийн төр, эрх зүй) сэтгүүлийн ээлжид дугаарт хэвлүүлэх юм. Цаашид ШСМСХ-ээс ОХУ-ын Буриад Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд ШСМСХ-ийн судлаачид ОХУ-д энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцох урилгыг талархан хүлээн авлаа. Ийнхүү ШСМСХ нь Монгол Улсын шүүхийг мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллахын зэрэгцээ шүүхийн судалгааг хийдэг, сургалтыг зохион байгуулдаг академик байгууллагын хувьд гадаадын адил төстэй сургалт, судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, судалгааны тайлангуудыг олон улсын судалгааны эргэлтэд оруулах гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх зорилготой ажиллаж байна.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ