Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

   2016-01-29 15:29        1 034

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба "Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид ёс зүйн дүрэм, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилготой уг хэлэлцүүлгийн үеэр

Судалгааны тайлангийн эмхтгэл /2015/ хэвлэгдлээ

   2016-01-29 14:07        3 135

  Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 2015 онд шүүх судлал, салбар эрх зүй, процессын эрх зүйн чиглэлийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох, шүүхийн практикийг судлах зорилгоор хийж гүйцэтгэсэн судалгааны тайлангуудыг эмхэтгэн "Судалгааны тайлангийн эмхэтгэл (2015 он)” болгон

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар 2015 оны шүүн таслах ажлын дүн мэдээг танилцууллаа

   2016-01-26 15:39        1 311

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. "2015 оны шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдэвт тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт С.Билгүүн нар мэдээлэл

Доктор, проф. Х.Шоллерийн “Хууль зүйн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гаргах зарим асуудал” номыг дахин хэвлүүллээ

   2015-12-22 16:03        605

  Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, "Эрх зүйн боловсрол” академи хамтран доктор, проф. Хайнрих Шоллерийн "Хууль зүйн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гаргах зарим асуудал” номын хоёр дахь хэвлэлийг шүүгч Танд толилуулж байна. Нэрт эрдэмтэн, проф. Х.Шоллер агсны энэхүү бүтээл нь шүүхийн

Й.Каютын “Монгол Улсын шинэ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй (шүүхийн шийдвэр, тогтоол бичих арга техник)” номыг дахин хэвлүүллээ

   2015-12-22 16:00        586

  Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран ХБНГУ-ын Бавари мужийн Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч асан Йоахим Каютын "Монгол улсын шинэ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ