Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Судалгааны тайлангийн эмхэтгэл (2014 он)” цахим хэлбэрээр гарлаа

2015-07-01 04:49 1 233
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 2014 оны 4 дүгээр сард байгуулагдсанаасaa хойших хугацаанд шүүх судлал, салбар эрх зүй, процессын эрх зүйн чиглэлийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох, шүүхийн практикийг судлах ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгааны тайлангуудыг эмхэтгэн "Судалгааны тайлангийн эмхэтгэл (2014 он)” болгон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаачдын хүртээл болгож, Монгол Улсын бүх шатны шүүх, судалгааны байгууллага, хууль зүйн их дээд сургууль, судлаачдад хүргүүллээ.
 

Тус эмхэтгэлд "Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт”, "Ижил төстэй гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”, "Давж заалдах болон хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл, төрөл”, "Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэлт ба шүүгчийн ачаалал”, "Нийтийн эдэлбэр газартай холбогдох газрын эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн практик”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн эдийн засагтай холбоотой зарим лавлагаа” зэрэг судалгааны тайлангуудыг эмхэтгэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон юм.

 

Тус тайланг эндээс татаж авж үзнэ үү.


 

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ