Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Судалгааны бүтээгдэхүүний тухай

2014-05-01 06:21 681

Шүүхийн судалгаа 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (Цаашид "Хүрээлэн” гэх)-гээс бүх шатны шүүхийн шүүн таслах ажлын практикийг салбар эрх зүй, хэрэг, маргааны төрөл бүрээр судалж, бодлогын болон бусад төрлийн судалгааг эрх зүйн суурь судалгааны үр дүнд тулгуурлан хийдэг. Тус хүрээлэнгийн судалгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар хийж, шүүх, шүүгчдийг судалгааны мэдээллээр хангана.

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан "Шүүхийн судалгааны журам”-ын 3.1-т зааснаар судалгааны бүтээгдэхүүн дараах төрөлтэй байна. Үүнд:

1. Бодлогын судалгаа;

2. Лавлагаа;

3. Зөвлөмж.

 

1.Бодлогын судалгаа нь шүүх судлалын тулгамдсан асуудлыг шүүхийн практикт түшиглэн судалж, задлан шинжилж, асуудлыг шийдвэрлэх практикт хэрэгжихүйц шийдлийн хувилбаруудыг тодорхойлж, хувилбарын эерэг, сөрөг талыг үнэлж, дүгнэсний үндсэн дээр зохист хувилбарыг дэвшүүлсэн санал, зөвлөмж бүхий бүтээгдэхүүн юм.

2.Лавлагаа нь сайн туршлага эсхүл урьд хийгдсэн ямар нэг судалгааны бүтээлийн товч агуулга, дэвшүүлсэн гол санааг сонирхогч этгээдэд богино хугацаанд ашиглах боломжийг олгосон, ойлгоход хялбар байдлаар боловсруулсан бүтээгдэхүүн.

3.Зөвлөмж нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой салбар эрх зүйн хүрээнд үүссэн шинэ төрлийн ойлголт болон бусад анхаарал татсан эсвэл тулгамдаж буй асуудлыг тодруулж, тайлбарласан мэдээлэл байх ба шүүхийн практик, шүүгчээс шүүн таслах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг болохуйц бүтээгдэхүүн.

Эдгээрээс гадна тус хүрээлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодлогын шийдвэр гаргах болон шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын судалгааны эрэлт, хэрэгцээ, тэдний хөдөлмөрийн сэтгэл ханамжийн тодорхойлох зорилгоор социологийн судалгаануудыг гүйцэтгэж байна.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ