Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Сургалтын каталоги

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд "ШҮҮХИЙН СУРГАЛТЫН КАТАЛОГИ-2015”, "ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ХУВААРЬ”-ийг бэлтгэн гаргаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хүртээл болгож байна.

Шүүхийн сургалтын каталоги нь Та бүхэнд суралцах хэрэгцээ, зорилгоо тодорхойлох, сургалтын үр дүн ач холбогдлын талаар урьдчилсан төсөөлөлтэй болж өөрийн оролцох сургалтаа оновчтой сонгоход хөтөч болох юм. "Шүүхийн сургалтын каталоги-2015"-ыг энд дарж татаж авна уу.


Шүүхийн сургалтын хуваарь нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 оны II хагас жилд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын талаар цогц мэдээллийг товч, тодорхой хэлбэрээр хүргэх зорилготой юм. Шүүхийн сургалтын хуваарь (2015 оны II хагас жил) –ийг энд дарж татаж авна уу.



ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ