Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Номын сангийн Танилцуулга

Шүүхийг арга зүй, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг судалгаа, мэдээллийн нэгдсэн баазад түшиглэн хүргэх, орчин үеийн эрх зүйн болон шүүх судлалын ном гарын авлагаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад үйлчилж, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын үйл ажлыг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд тус номын сан Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн харьяанд ажиллаж байна.

 

 

 

Манай номын сангийн судалгааны баг танд эрх зүйн онол, улс төрийн сэтгэлгээ, шүүх судлалын онол, практик, салбар эрх зүйн чиглэлийн орчин үеийн судалгааны ач холбогдол бүхий ном, сэтгүүл, гарын авлагаар фондын баяжилтыг бүрдүүлж, чөлөөт сонголтот уншлагын танхим, цахим эх сурвалжийн лавлагаагаар үйлчилнэ.    

Манай номын сан нь эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ дараах үйлчилгээг үзүүлнэ:                                                                                                                                                    

     

Чөлөөт сонголтот уншлагын танхимын үйлчилгээ: Номын сангийн фондод байгаа гадаад болон дотоод номыг манай тохилог уншлагын танхимд чөлөөтэй сонгон үзэх боломжтой.

1

Эх сурвалжийн лавлагаа, мэдээллийн үйлчилгээ: Уншигч танд шаардлагатай сэдэв, чиглэлийн хүрээнд гарсан бүтээлийн жагсаалт, товч танилцуулга зэрэг мэдээллийг бэлтгэж, эх сурвалжийн лавлагаа болгон гаргана. Эх сурвалжийн лавлагааны хүсэлтийн загварыг энд дарж татаж авна уу. 

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан та тус номын сангаар уншигчийн эрх нээлгэж үйлчлүүлэх бөгөөд уншигчийн эрхийг дараах бичиг баримтыг бүрдүүлснээр нээнэ:

  1. Бүртгэлийн маягт бөглөх (Танд номын сангийн судлаач өгнө)
  2. Цээж зураг 1 хувь (3x4 хэмжээтэй сүүлийн 3 сарын дотор авахуулсан)
  3. Иргэний үнэмлэх
  4. Ажлын газрын үнэмлэх

 

Монгол номын жагсаалттай танилцах бол энд, гадаад номын танилцуулгыг үзэх бол энд дарна уу.  


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ